ХУУРАЙ ХЭЭРИЙН ТОМ ХЯЛГАНАТ БҮЛГЭМДЭЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

  • Хонгорзул О
  • Жаргалсайхан Л
  • Түвшинтогтох И
N/ACitations
Citations of this article
7Readers
Mendeley users who have this article in their library.

Abstract

Бидний судалгаа гүйцэтгэсэн Том хялганат бүлгэмдэл нь Дорнод Монголын үндсэн ургамал нөмрөгийг бүрдүүлэх ба түүний тархац Дорнод болон Өвөр Монголын нутгаар хязгаарлагдах тул Монголын тэгш өндөрлөгийн унаган хээр юм. Уг хээр нь Номхон далайн муссоны нөлөөн дор оршдог учир Монгол оронд тархах бусад хээрийг бодвол илүү өтгөн, сахлаг, биомасс өндөртэй ургадаг учир хадлан бэлчээрийн том нөөц болдог. Тиймээс Монгол орны хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдах болсон уур амьсгалын өөрчлөлт тус бүлгэмдлийн төлөв байдалд хэрхэн нөлөөлсөнийг энэхүү бүтээлд өгүүлж байна. Ингэхдээ бид том хялганат бүлгэмдэлд 1982, 2009 онд гүйцэтгэсэн хээрийн судалгааны үр дүнг ашиглав. Бидний судалгаагаар хуурайшилтын нөлөөгөөр Том хялганат бүлгэмдлийн зүйлийн баялаг 37 зүйл ургамлаар буурч экологийн чийгсүү-хуурайсаг, чийгсэг бүлгийн зүйлүүд ургахаа больсон. Түүнчлэн бүлгэмдэлд дэгнүүлт олон наст өвслөг ургамал болон цөөн наст зүйлүүдийн газрын дээрх биомасс 20.2-8.3 дахин нэмэгджээ.

Cite

CITATION STYLE

APA

Хонгорзул, О., Жаргалсайхан, Л., & Түвшинтогтох, И. (2016). ХУУРАЙ ХЭЭРИЙН ТОМ ХЯЛГАНАТ БҮЛГЭМДЭЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 39–46. https://doi.org/10.5564/pmas.v56i3.688

Register to see more suggestions

Mendeley helps you to discover research relevant for your work.

Already have an account?

Save time finding and organizing research with Mendeley

Sign up for free